Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.8 сая төгрөгийг албадан гаргуулна

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өчигдөр болжээ. Шүүх хуралдаанаар түүнд оноосон нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял оноож, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав. Үүнд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс, www.gogo.mn

Comments

Popular posts from this blog

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу ха

Трамп 2012 онд Барак Обамаг ажлаас нь халж байжээ

  Трамп хуучин Ерөнхийлөгч Барак Обамаг ажлаас нь халж буй мэт харагдахын тулд хар арьст жүжигчин хөлсөлж байжээ. Тэрбээр Бүгд найрамдах намын үндэсний чуулганаас өмнө 2012 онд Трамп цамхагт хошин бичлэг хийж байсан нь өнөөдөр цахим сүлжээнд шуугиан тарих болсон байна. Бичлэг дээр Трамп даргын ширээнийхээ ард сууж, Обаматай төстэй харагдах жүжигчин эрийг янз бүрийн шалтгаанаар шүүмжилж байгаад хамгийн сүүлд нь “Чи халагдлаа” хэмээх аж. Тэрбээр Обамагийн гольф тоглох чадвараас эхлээд хувийн болон нийтийн санхүүг зохицуулах чадвар, хүмүүсийг удирдах арга барил болон АНУ-ын эрүүл мэндийн систем, өр зэргийг дурьдаж, “Чи бол маш сайн илтгэгч, би ярьж байгаад чинь дуртай. Гэхдээ үг бол хямдхан. Бидэнд үр дүн хэрэгтэй” хэмээн загнажээ. Эх сурвалж:  UNILAD, www.news.mn