Skip to main content

Posts

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд...
Recent posts

Ким Жон Ун уучлал гуйлаа

Эх сурвалж:   news.mn БНСУ-ын Далайн эрэг, загас агнуурын яамны загасчлалын салбарын ажилтан 47 настай А гэгч алга болж, БНАСАУ-ын цэргүүдэд буудуулан нас барсан хэрэг гарсан билээ. БНСУ-ын Хөх ордноос болсон явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй жигшүүрт хэрэг хэмээн үзэж, мэдэгдэл хийсэн юм. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр (2020.09.25) уучлал гуйжээ. Ким захиандаа “Цар тахалтай бүх хүчээрээ тэмцэж буй энэ үед нэмэр болохын оронд Ерөнхийлөгч Мүн болон БНСУ-ын ард түмнийг гонсойлгосонд өршөөгөөрэй. Ийм хэрэг болох ёсгүй байсан юм” хэмээн бичсэн аж. Өршөөл хүссэн захиаг БНАСАУ-ын эрх баригч нам өмнөд хөршдөө илгээсэн бөгөөд захианд “Хохирогч манай улсын эзэмшлийн далайд зөвшөөрөлгүй нэвтэрч, биеийн байцаалтаа үзүүлэхээс татгалзсан тул хилийн харуулын цэргүүд түүнийг 10 орчим удаа буудан хороосон” хэмээн бичсэн байна. Гэвч хохирогчийн биеийг шатаасан гэдгийг үгүйсгэж, “Хохирогчийн цогцос далайд урсан алга болсон. Харин цэргүүд болзошгүй коронавирусийн халдварын аюулаас сэргийлж...

Амралтын өдрүүдэд нойтон цас орж, ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

  Эх сурвалж:   gogo.mn Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 01-нийг   хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртө...

Зарлага бүрд хуримтлал өснө

Худалдаа хөгжлийн, банк 30 жилийнхээ ойн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд хуримтлуулах дадал суулгах зорилготой “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь иргэдийн орлогоос үл хамаараад хадгаламжаа хялбараар тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүртээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шилжүүлэх хялбар сонголтуудтай бүтээгдэхүүн юм. Дөнгөж эхэлж буй шинэ “хуримтлуулагч”-аас эхлээд туршлагатай “хуримтлуулагч” хүртэл хэн бүхэн “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээний 4 төрлийн аргаас ашиглах боломжтой. Тус үйлчилгээний 4 арга нь тус бүрдээ онцлогтой. “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” нь үйлчилгээний болон гүйлгээний ямар ч шимтгэлгүй бүтээгдэхүүн. Үнэхээр  хялбар байгаа биз? Та ХХБ-ны өөрт ойр салбарт бичиг баримттайгаа хандаж бүртгүүлээрэй.“Хуримтлалтай Монгол”-ыг хамтдаа бүтээцгээе. Мөн...

Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Чин хүслэн” жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна. Нийт 8500 хүн амтай, гэр хорооллын бүсэд  тус өрхийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулснаар алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга...

Хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2912 эмийг устгуулжээ

  Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу Эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 116 байгууллагад шалгалт хийжээ.  Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, /Сөүл сениорс Монголиа ХХК/ 228 ширхэг 22800 төгрөгийн эм, хаяг шошгийн зөрчилтэй 15 нэрийн 2912 ширхэг 3664.500 төгрөгийн /Мон золбоо ХХК, Нуган ХХК/ эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгуулжээ. Эх сурвалж: НМХГ, www.gogo.mn

Финляндын онгоцны буудалд вирустэй хүмүүсийг илрүүлэхэд үнэрч нохой ашиглана

  Финляндын эрх баригчид нисэх онгоцны буудалд коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохой ашиглаж эхлэхээр болсон талаар ВВС мэдээллээ. Үнэрч нохой коронавирусийн халдвартай зорчигчдыг илрүүлэх үүрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 15 нохойг сургаж байгаа аж. Онгоцны буудалд үнэрч ноход ашиглах нь түгээмэл туршлага боловч тэднийг коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд ашиглаж байгаа нь анхны тохиолдол юм. Нохдыг сургахын тулд урт хугацааны сургалт явуулсан бөгөөд мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж болон коронавирусээр өвчилсөн хүний хөлс, үнэр зэргийг ашигласан байна. Үнэрч нохдыг өвчтэй хүмүүстэй ойртуулахгүй бөгөөд холоос үнэрээр нь тогтоох аргыг ашиглаж байгаа аж. Үнэрч нохой нь нисэхийн аюулгүй байдлыг ханган, зорчигчийн ачаа тээшинд хориглосон зүйлс байгаа эсэхийг шалгадаг. Орчин үеийн ямар ч багаж төхөөрөмж, технологи нохойноос илүү нарийн үнэрийг ялгаж чаддаггүй байна. Зарим нохой хагас сая хүртэлх өөр үнэрийг ялгаж чаддаг юм. Эх сурвалж:...