Skip to main content

Posts

Showing posts from August, 2020

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

Өглөөний цайгаа уудаг хүүхдийн танин мэдэхүйн чадвар өндөр байдаг.

  Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол. Өглөөний цайгаа алгасах үед таны тархи бага энерги зарцуулаарай гэж өөртөө хэлдэг ба бодисын солилцоо удааширч, бие махбод өөх тосоо хадгалахыг хичээдэг. Тиймээс өдрийг эрч хүчтэй эхлүүлж, бодисын солилцоогоо хэвийн байлгахын тулд өглөөний цай хамгийн чухал. Өглөөний цай уухын ашиг тусыг харуулсан маш олон судалгаа байдгийн нэг нь болох   Судалгааны NPD группийн мэдээлснээр, 35-54 насны эрчүүдийн 18%, эмэгтэйчүүдийн 13% нь өглөөний цайгаа уудаггүй хэвээр байна. Та арай энэ тоонд багтаж байгаа юм биш биз?  Таныг өглөөний цайгаа алгасахаас сэргийлж өглөөний цайгаа ууснаар эрүүл мэндэд үзүүлэх 5 гайхалтай ашиг тусыг дурдъя.  1. Өглөөний цай нь хоолны дуршлыг бууруулдаг Судалгаанаас харахад өглөөний цайг өглөө хамгийн түрүүнд уух нь өдрийн турш өлсгөлөн байх хүслийг эрс бууруулдаг болохыг тогтоожээ. Олон хүмүүс нэмэлт калор идэхээс зайлсхийхийн тулд өглөөний цайгаа алгасдаг боловч ислэг ихтэй, тэжээллэг чанар бүхий өглөөний цайг өглөө эрт идсэн

1072 хувьцааны ногдол ашиг удахгүй орно. Үлдсэн ногдол ашгийг үнэт цаасны компанид шилжүүлсэн.

  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нөхцөл байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, ЭТТ-ХК хамтарсан мэдээлэл хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга н.Дэлгэржаргал</strong> “Нүүрс тээвэрлэгчдийн холбооноос гаргасан саналууд тавьсан. Тээвэрчдын хөлс тарифтай холбоотой асуудал. Он эхлээд онцгой журмаар тээвэрлэлтийг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой зургадугаар сард бүх төлөөллийг оролцуулж ажилласан. Энэ ковидын үед уртын тээвэр дээр 80+ бололцоо байгаа. Үүний дагуу компаниуд өгсөн үүргийн дагуу ажиллаж байна. Манай яамнаас 80+ аяныг эрчимжүүлэхийг үүрэгдэж, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг талаар Эрдэнэс тавантолгойгоос мэдээлэл өгнө. Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Нүүрс тээвэрлэлтэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Манай компанийн хувьд нэг онцлогтой. Бид бол аман нөхцлөөр буюу шууд гаалийн хяналтын бүс дээрээ борлуулаад гаал

Ном солилцооны шинэ платформ www.booklo.mn сайтад нэмэгдлээ

  Уншаад дууссан номоо бусдад өгч оронд нь өөр ном авч унших боломжийг тус сайт олгож байна.   Санхүүгийн хямралтай байгаа өнөө үед бага санхүүгээр ном уншиж мэдлэгээ тэлэхийг хүсвэл   www.booklo.mn  сайтын "Ном Солилцоо" хэсэг рүү зочилж үзээрэй.    Та уншиж дууссан номын мэдээллээ байршуул Бусдад номоо өгөхийг зөвшөөрч 1 оноотой бол Оноогоороо дурын номоо сонгон ав Эсвэл аль ч номонд 9500 төгрөг төлөөд өөрийн болго Веб сайт:   www.booklo.mn   Утас: 8020-6667                                                       эх сурвалж: www.gogo.mn

ЗУРХАЙ: Хумхууд сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй

  Наймдугаар сарын 29-ний өрнийн зурхайг хүргэж байна. Энэ өдөр хумхууд сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Таны төлөвлөгөөг өөрчлөх эсвэл танд ихээр нөлөөлж болохуйц тийм хүн таны амьдралд гэнэтийн байдлаар учрах болно. Дэлгэрэнгүйг болон бусад ордын зурхайг  энд ээс үзээрэй. Эх сурвалж: www.gogo.mn

Үндэстнүүдийн лигийн хуваарь: Улаанбаатарын цагаар

  Европын хөл бөмбөгийн холбооны Үндэстнүүдийн лигийн 2020-2021 оны улирал есдүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө эхэлнэ. Тэгвэл хэсгийн шатны зургаан тойргийн хуваарь гарсан бөгөөд есдүгээр сард болох эхний хоёр тойргийн хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэж байна. НЭГДҮГЭЭР ТОЙРОГ. Есдүгээр сарын 04. Групп А4: Герман /02:45/ Испани Групп А4: Украин /02:45/ Швейцар Групп B3: Орос /02:45/ Серби Групп B3: Турк /02:45/ Унгар Групп B4: Болгар /02:45/ Ирланд Групп B4: Финланд /02:45/ Уэльс Групп C3: Молдав /02:45/ Косово Групп C3: Словени /02:45/ Грек Групп D1: Фарер /02:45/ Мальт Групп D1: Латви /02:45/ Андорра Есдүгээр сарын 5. Групп А1: Итали /02:45/ Босни-Херцеговин Групп А1: Нидерланд /02:45/ Польш Групп B1: Норвеги /02:45/ Австри Групп B1: Румын /02:45/ Умард Ирланд Групп B2: Шотланд /02:45/ Израил Групп B2: Словак /02:45/ Чех Групп C4: Беларусь /02:45/ Албани Групп C4: Литви /02:45/ Казахстан Групп C2: Умард Македон /21:00/ Армени Групп D2: Гибралтар /21:00/ Сан Марино Есдүгээр сары

"Black Panther" буюу Чадвик Боузман хорт хавдраар өөд боллоо

  "Black Panther" киноны гол дүрд тоглосон Америкийн алдарт жүжигчин Чадвик Боузман хорт хавдраар өөд болжээ. Ердөө 43 настай байсан тэрээр гэртээ, гэр бүлийнхээ дэргэд амьсгал хураасан гэж гэр бүл нь мэдээллээ. 2016 оноос хойш бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэж байсан тэрээр 2020 онд гарсан "Da 5 Bloods", "Ma Rainey's Black Bottom" болон 2018 онд гарсан "Black Panther" кинонд тоглохдоо хүнд өвчинтэйгөө тэмцсээр байжээ. Боузман анх 2013 онд гарсан, бодит амьдралаас сэдэвлэсэн "42", 2014 онд гарсан "Get on Up" кинонд тоглож олны танил болсон юм. Гэсэн хэдий ч түүний үзэгчдийн дурсамжид хамгийн тодоор үлдсэн дүр нь Marvel-н цувралуудын нэг  "Black Panther" киноны хаан T'Challa-н дүр билээ. Хаан T'Challa-н дүр нь Oscar-н наадамд шилдэг зургийн номинацад шалгарсан анхны супер баатрын дүр аж. Тэрээр мөн Marvel-н цувралууд болох "Captain America: Civil War", "Avengers: Infinity War", &quo

Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

  Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийн гишүүд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн сайтар хангаж, үе шаттайгаар нээхийг дэмжлээ . Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн  “Улсын онцгой комиссын Шуурхай штабад  мэргэжлийн холбоодын байгууллагуудаас санал хүсэлт ирсээр байгаа. Эдийн засгийг дэмжих үүднээс үе шаттайгаар нээж байгаа аж ахуйн нэгжүүдийн халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудалд онцгой анхаарч ажиллаж байна” гэв. Н

“Z” үеийнхэн эрүүл амьдралын хэв маягтай

"Z” үеийнхэн буюу 1996-2010 онд төрсөн хүүхдүүдийг ахмад үеийнхэнтэй нь харьцуулахад архи, тамхи хэрэглэх нь харьцангуй бага байгааг судалгааны дүн харуулжээ. Тодруулбал, тэднийг  ахмад үеийнхэнтэй нь харьцуулахад архи, согтууруулах ундааны худалдан авах хэрэглээ 1.6 дахин, тамхи худалдан авах нь 2.1 дахин бага байжээ.  Ерөнхийдөө өөрийгөө тусгаарлах дэглэмийн үеэр бүх насныхны хувьд согтууруулах ундаа хэрэглэх сонирхол нь илт буурсан байна. Үүнээс гадна  “Z” үеийнхний хүнсний ногоо, жимс худалдан авалтын үзүүлэлт нь “Y”, “X” буюу ахмад үеийнхнээсээ 29 хувиар илүү байжээ.  Ерөнхийдөө “Z” үеийнхэнд эрүүл амьдралын хэв маяг ажиглагдаж байгааг судлаачид онцолж байна. “Z” үеийнхэн болон түүнээс доод үеийнхэн хэрэглээний тал дээр өөрийн гэсэн нэлээд онцлогтой аж. Түүнчлэн  30-аас доош насныхан эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чаддагаас гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах болжээ. Эх сурвалж: www.livetv.mn

Монголд хөлбөмбөг уламжлалт спортын түвшинд хүрнэ

  Бид та бүхэндээ өчигдөр/2020.08.23/ FIFA.com буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудаснаа нийтлэгдсэн Монголын үндэсний шигшээ багийн ахлагч  Н.Цэдэнбал ын сонирхолтой нийтлэлийг хүргэж байна. Хэрэв Н.Цэдэнбал хөлбөмбөг тоглох сонирхолгүй байсан бол тэрбээр өөр спортын төрөлд нэрээ гаргах байсан болов уу. Бага байхаасаа л тэрбээр бөх, сур харваа, морин уралдаан зэрэг Монголын үндэсний спортуудад онцгой сайн байжээ. Өдгөө 31 настай Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал FIFA.com сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол хүүхэд бүр эдгээр спортод дуртай. Монгол хүүхдүүд багаасаа биетэй биетэйгээ барилдаж, ноцолдож өсдөг. Би тэдний нэг нь байлаа” хэмээжээ. Н.Цэдэнбал сургуульд байхдаа эдгээр спортод авьяастай байсан бөгөөд бөх болон морин уралдааны тэмцээнүүдэд түрүүлж байжээ. Харин хөлбөмбөгийн спорт улс оронд нь хөгжиж, 1998 онд Монголын хөлбөмбөгийн холбоо AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо болон FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн х

Далай ламын хойд дүр Хятадаас төрөх үү?

  Хятад улсын иргэн Чарли Пен гэгч эр Далай ламын хойд дүрийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх, Далай ламыг тагнах зорилгоор 100 гаруй төвөд лам нарт хахууль өгч байсныг Энэтхэгийн тагнуулын алба илрүүлжээ. Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Далай ламын хойд дүрээр Хятадын талаас санал болгож буй хүнийг сонгохыг уриалж 100 гаруй ламд хүн тус бүрт 2000-4000 ам.долларын авлига өгсөн байна. Тэр лам нарт авлига өгөхдөө Энэтхэгт хориглоод буй Хятадын WeChat аппликейшнийг ашигладаг байжээ. Мөрдөн шалгалтын үеэр Чарли Пен нь Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака болон Уттар Прадеш мужид орших хоёр хийдийн лам нарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан ба зарим үед бэлнээр өгдөг байсан нь нотлогджээ. Лам нарын дансанд яагаад учир битүүлэг мөнгөн орлого орж байгаа талаар асуухад тэдгээр лам нар тодорхой харилт өгч чадаагүй байна. Чарли Пен нь Бенгалуру  мужид бизнес эрхэлдэг гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд 2018 онд Энэтхэгт хуурамч паспорттой оршин сууж байгаад баригдаж байсан н

Америкийн нэгдсэн улс Трампыг дахин сонгох уу?

  АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Америкийн ардчиллын өлгий нутаг, Үндсэн хуулийг анх батласан газар болох Филаделфид илтгэл тавьж байхдаа түүний залгаамжлагч засгийн эрхэнд гарахын тулд урдаа тааралдсан бүхнийг урж тасдахад бэлэн байгааг анхааруулж байв. Тэгвэл тэр дахин Трамп руу довтолж, өнгөрсөн долоо хоногт цахимаар болсон Ардчилсан намын үндэсний чуулганд үг хэлэхдээ “Трамп бол 244 настай Америкийн ардчилалд ямар ч гадаадын хүчинээс илүү заналхийлж буй аюул занал” хэмээн  хэлсэн юм. Түүнийхээр бол 2016 онд АНУ-ын сонгуулийг Путин будлиантуулж байсан бол энэ удаад Цагаан ордны “эзэн” өөрөө сонгуулийг будлиантуулахаар зэхэж байна гэв. "Манай улс үндэстэнд тулгараад байгаа хамгийн том аюул нь дотоодын заналхийлэл байсан бөгөөд одоо ч байсаар байна. Тэр аюул зууван танхимд сууж байгаа" хэмээн Холбооны мөрдөх товчооны хяналт шалгалт хариуцсан захирал асан Фрэнк Фиглиузци хэлжээ. Трамп өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сон

Амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна.

 Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэж, түгжрэл үүсээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 29-ний Бямба гариг, наймдугаар сарын 30-ны Ням гаригуудад улсын дугаарын сүүлийн орны  ТЭГШ, СОНДГОЙ-гоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамж гаргажээ. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд автомашинууд хязгаарлалттай буюу тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох юм байна. эх сурвалж: www.news.mn

Шинээр илрүүлсэн солир дэлхийг онох өндөр эрсдэлтэй

  Хамгийн сүүлд шинээр илрүүлсэн солир 10 жилийн дотор дэлхийтэй мөргөлдөж магадгүй хэмээн Европын сансрын агентлаг тооцоолон эрсдлийн жагсаалтдаа нэмжээ. Европын сансрын агентлаг шинэ солир илрүүлмэгцээ дэлхийн ойролцоох өндөр эрсдэлтэй сансрын биетийн жагсаалтад нэмсэн байна. Тэдний тооцоолсноор уг солир 2029 оны наймдугаар сарын 31-нд дэлхийтэй мөргөлдөж магадгүй аж. 2020 PG6 хэмээн нэрлэсэн дээрх солир 46 мянган км/цаг гаруй хурдтайгаар дэлхий рүү чиглэн ирж байгаа аж. Гэхдээ солирын хэмжээ 14 метр диаметртэй буюу харьцангуй жижиг тул дэлхийг онож ирлээ ч төдийлөн хохирол учруулахгүй хэмээн эрдэмтэд найдаж буй юм байна. Харьцуулж үзэхэд тус солир 2013 оны хоёрдугаар сард ОХУ-ын газар нутагт агаарт дэлбэрсэн 18 метр диаметртэй Челябинск солиртой төстэй хэмжээтэй юм. Тиймээс унасан газрынхаа хэдэн мянган барилгыг сүйтгэх эрсдэл бий гэсэн үг юм. Хожим Челябинск солирын дэлбэрэлтийг судалж үзээд эрдэмтэд солир дэлбэрэх үедээ 30 атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулсан хэмээ