Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд...

Америкийн нэгдсэн улс Трампыг дахин сонгох уу?

 Трамп ба сонгуулийн өмнөх сандрал

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Америкийн ардчиллын өлгий нутаг, Үндсэн хуулийг анх батласан газар болох Филаделфид илтгэл тавьж байхдаа түүний залгаамжлагч засгийн эрхэнд гарахын тулд урдаа тааралдсан бүхнийг урж тасдахад бэлэн байгааг анхааруулж байв.

Тэгвэл тэр дахин Трамп руу довтолж, өнгөрсөн долоо хоногт цахимаар болсон Ардчилсан намын үндэсний чуулганд үг хэлэхдээ “Трамп бол 244 настай Америкийн ардчилалд ямар ч гадаадын хүчинээс илүү заналхийлж буй аюул занал” хэмээн  хэлсэн юм.

Түүнийхээр бол 2016 онд АНУ-ын сонгуулийг Путин будлиантуулж байсан бол энэ удаад Цагаан ордны “эзэн” өөрөө сонгуулийг будлиантуулахаар зэхэж байна гэв.

"Манай улс үндэстэнд тулгараад байгаа хамгийн том аюул нь дотоодын заналхийлэл байсан бөгөөд одоо ч байсаар байна. Тэр аюул зууван танхимд сууж байгаа" хэмээн Холбооны мөрдөх товчооны хяналт шалгалт хариуцсан захирал асан Фрэнк Фиглиузци хэлжээ.

Трамп өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшихээр албан ёсоор сонгогджээ. Хил хязгааргүй эрх мэдэлт Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилийг хууль дээдлэх ёс, үндсэн хуулийн хэм хэмжээг доройтуулж, тагнуулын байгууллагыг гүтгэсээр өнгөрүүллээ. Сүүлийн хэдэн сар явагдсан санал асуулга түүнийг энэ жил дахин сонгогдохгүй гэдгийг харуулсаар байна. Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл АНУ даяар явуулсан санал асуулгаар нийт санал асуулгад оролцогчдын 42,1 хувь нь Трампыг сонгохоо илэрхийлсэн бол түүний гол өрсөлдөгч Ардчилсан намын Жо Байденийг 50,6 хувь нь сонгож байна.

Ийнхүү сандарч балмагдсан Трамп янз бүрийн худал мэдээлэл тараах болж, Америкийн ардчилсан институцуудад үл итгэх байдал гаргаж, энэ удаагийн сонгууль шударга, ардчилсан, чөлөөт сонгууль болно гэдэгт эргэлзэж байна гэж мэдэгдэх болов.

Тэрбээр коронавирусийн цар тахлыг далимдуулан сонгуулийг хойшлуулах санал гаргаад байгаа ч түүнд тийм эрх мэдэл байхгүй. “Миний энэ сонгуульд ялагдах цорын ганц хүчин зүйл бол сонгууль шударга бус болох явдал юм” гэж хэлснээрээ тэр сонгуулийн үр дүн талд бус гарвал тэр үр дүнг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ урьдчилж хэлсэн явдал байлаа. Үүний дараа тэр шуудангийн үйлчилгээг онилж эхлэв.  Учир нь цар тахлаас болоод энэ жилийн сонгуулийн санал хураалтыг шуудангаар авах нь зүйтэй гэж олонхи үзэж байгаа юм. Тэгтэл Трамп Америкийн шуудангийн салбарт хөрөнгө оруулж, тус салбарыг сайжруулахаар гаргасан Ардчилсан намын саналыг эсэргүүцэж, төсвийг нь батлахаас зайлсхийсэн. Тэрбээр шуудангаар санал авах нь сонгууль тэр чигтээ хуурамч болж, олон сая саналын хуудсыг өрсөлдөгч нар нь урьдчилан бэлтгэх болно гэж үзэж байгаа юм.

Үүнээс гадна Трамп сандарч буй нь сонгуулиас өмнө Их Британийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакциныг хугацаанаас нь өмнө АНУ-д оруулж ирэхийг оролдож байгаагаас харагдаж байна. Их Британийн Оксфордын их сургууль болон Шведийн эм үйлдвэрлэгч “AstraZeneca” компанийн  хамтран бүтээж буй вакциныг Трамп АНУ-ын хууль дүрэм, стандартуудыг зөрчин сонгуулиас өмнө АНУ-д нийлүүлэх аргыг сүвэгчилж эхэлжээ. Одоогоор уг вакциныг 10 мянга орчим Америк хүн дээр туршаад байгаа ба стандартын дагуу 30 мянган хүн дээр туршиж байж үр дүнг харагдах ёстой аж. Гэтэл Трамп энэхүү туршилтыг хурдасгаж, сонгуулиас өмнө уг вакциныг АНУ-д оруулж ирэх зөвшөөрлийг гаргуулахаар шахах болжээ. Хэрэв тэр сонгуулиас өмнө Америкчуудад ямар нэгэн вакцин хийчихвэл 5,5 сяа хүнийг өвчлүүлж, 170 мянган хүнийг үхэлд хүргэсэн гэмээс бага ч гэсэн мултрах байх гэж найдаж байгаа байх.

Харин эсрэгээрээ АНУ-аар зогсохгүй дэлхийн түүхэнд байгаагүй хор хөнөөлтэй цар тахал нүүрлээд буй энэ үед нийт ард иргэдийн эрүүл мэндээр дэнчин тавьж, асуудалд ингэж хөнгөн хандаж буй нь түүнд итгэх иргэдийн итгэлийг улам багасгаж болзошгүй юм.

Эх сурвалж: GUARDIAN

Comments

Popular posts from this blog

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр...

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

  Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ  "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв. ААН-үүдийг гааль, татвараас...