Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.
Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу хандлагууд үзүүлж байна. Хэрвээ та бүхэн энэ мэдэгдлийг үзэж байгаа бол жүжигчин Ц.Номинд ямарч буруу байхгүй юмаа гэдгийг ойлгож байгаа байх.
Тиймээс жүжигчин Ц.Номингийн ар гэр, хамт олон, найз нөхдөөс уучлал гуймаар байна. Энэ асуудалд жүжигчин Ц.Номин ямарч буруугүй шүү гэдгийг дахин хэлмээр байна. Мэдээж энэ асуудалд би хамгийн их буруутай. Тиймээс эмэгтэй хүнийг элдэв муухайгаар битгий хэлээч ээ гэж гуймаар байна. Буруу бодож байгаа өнцгөө өөрчлөөсэй гэж хүссэндээ энэ бичлэгийг хийж байна" гэлээ.
Comments
Post a Comment