"Z” үеийнхэн буюу 1996-2010 онд төрсөн хүүхдүүдийг ахмад үеийнхэнтэй нь харьцуулахад архи, тамхи хэрэглэх нь харьцангуй бага байгааг судалгааны дүн харуулжээ.
Тодруулбал, тэднийг ахмад үеийнхэнтэй нь харьцуулахад архи, согтууруулах ундааны худалдан авах хэрэглээ 1.6 дахин, тамхи худалдан авах нь 2.1 дахин бага байжээ. Ерөнхийдөө өөрийгөө тусгаарлах дэглэмийн үеэр бүх насныхны хувьд согтууруулах ундаа хэрэглэх сонирхол нь илт буурсан байна.
Үүнээс гадна “Z” үеийнхний хүнсний ногоо, жимс худалдан авалтын үзүүлэлт нь “Y”, “X” буюу ахмад үеийнхнээсээ 29 хувиар илүү байжээ. Ерөнхийдөө “Z” үеийнхэнд эрүүл амьдралын хэв маяг ажиглагдаж байгааг судлаачид онцолж байна.
“Z” үеийнхэн болон түүнээс доод үеийнхэн хэрэглээний тал дээр өөрийн гэсэн нэлээд онцлогтой аж. Түүнчлэн 30-аас доош насныхан эдийн засгийн хувьд хэмнэлттэй байж чаддагаас гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах болжээ.
Эх сурвалж: www.livetv.mn
Comments
Post a Comment