Skip to main content

Posts

Showing posts from September, 2020

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд...

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд...

Ким Жон Ун уучлал гуйлаа

Эх сурвалж:   news.mn БНСУ-ын Далайн эрэг, загас агнуурын яамны загасчлалын салбарын ажилтан 47 настай А гэгч алга болж, БНАСАУ-ын цэргүүдэд буудуулан нас барсан хэрэг гарсан билээ. БНСУ-ын Хөх ордноос болсон явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй жигшүүрт хэрэг хэмээн үзэж, мэдэгдэл хийсэн юм. Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр (2020.09.25) уучлал гуйжээ. Ким захиандаа “Цар тахалтай бүх хүчээрээ тэмцэж буй энэ үед нэмэр болохын оронд Ерөнхийлөгч Мүн болон БНСУ-ын ард түмнийг гонсойлгосонд өршөөгөөрэй. Ийм хэрэг болох ёсгүй байсан юм” хэмээн бичсэн аж. Өршөөл хүссэн захиаг БНАСАУ-ын эрх баригч нам өмнөд хөршдөө илгээсэн бөгөөд захианд “Хохирогч манай улсын эзэмшлийн далайд зөвшөөрөлгүй нэвтэрч, биеийн байцаалтаа үзүүлэхээс татгалзсан тул хилийн харуулын цэргүүд түүнийг 10 орчим удаа буудан хороосон” хэмээн бичсэн байна. Гэвч хохирогчийн биеийг шатаасан гэдгийг үгүйсгэж, “Хохирогчийн цогцос далайд урсан алга болсон. Харин цэргүүд болзошгүй коронавирусийн халдварын аюулаас сэргийлж...

Амралтын өдрүүдэд нойтон цас орж, ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

  Эх сурвалж:   gogo.mn Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 01-нийг   хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртө...

Зарлага бүрд хуримтлал өснө

Худалдаа хөгжлийн, банк 30 жилийнхээ ойн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх “Хуримтлалтай Монгол” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд хуримтлуулах дадал суулгах зорилготой “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээ нь иргэдийн орлогоос үл хамаараад хадгаламжаа хялбараар тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай юм. Харилцагч данснаасаа зарлага гаргах болон орлого нэмэх бүртээ тодорхой хэмжээний үнийн дүнг автоматаар,  хадгаламж руугаа шилжүүлэх хялбар сонголтуудтай бүтээгдэхүүн юм. Дөнгөж эхэлж буй шинэ “хуримтлуулагч”-аас эхлээд туршлагатай “хуримтлуулагч” хүртэл хэн бүхэн “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” үйлчилгээний 4 төрлийн аргаас ашиглах боломжтой. Тус үйлчилгээний 4 арга нь тус бүрдээ онцлогтой. “ХЯЛБАР ХУРИМТЛАЛ” нь үйлчилгээний болон гүйлгээний ямар ч шимтгэлгүй бүтээгдэхүүн. Үнэхээр  хялбар байгаа биз? Та ХХБ-ны өөрт ойр салбарт бичиг баримттайгаа хандаж бүртгүүлээрэй.“Хуримтлалтай Монгол”-ыг хамтдаа бүтээцгээе. Мөн...

Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад орууллаа

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан “Чин хүслэн” жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг өнөөдөр ашиглалтад орууллаа. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна. Нийт 8500 хүн амтай, гэр хорооллын бүсэд  тус өрхийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулснаар алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга...

Хаяг шошгын зөрчилтэй 15 нэрийн 2912 эмийг устгуулжээ

  Эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийх тухай төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу Эм био бэлдмэл, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 116 байгууллагад шалгалт хийжээ.  Шалгалтын явцад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, /Сөүл сениорс Монголиа ХХК/ 228 ширхэг 22800 төгрөгийн эм, хаяг шошгийн зөрчилтэй 15 нэрийн 2912 ширхэг 3664.500 төгрөгийн /Мон золбоо ХХК, Нуган ХХК/ эмийн сангийн дотоод бэлдмэл, ургамлын бүтээгдэхүүнийг “Бараа бүтээгдэхүүн хураах, устгах” актаар хураан авч, орон тооны бус зөвлөлд шилжүүлэн устгуулжээ. Эх сурвалж: НМХГ, www.gogo.mn

Финляндын онгоцны буудалд вирустэй хүмүүсийг илрүүлэхэд үнэрч нохой ашиглана

  Финляндын эрх баригчид нисэх онгоцны буудалд коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохой ашиглаж эхлэхээр болсон талаар ВВС мэдээллээ. Үнэрч нохой коронавирусийн халдвартай зорчигчдыг илрүүлэх үүрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 15 нохойг сургаж байгаа аж. Онгоцны буудалд үнэрч ноход ашиглах нь түгээмэл туршлага боловч тэднийг коронавирусийн халдвартай хүнийг илрүүлэхэд ашиглаж байгаа нь анхны тохиолдол юм. Нохдыг сургахын тулд урт хугацааны сургалт явуулсан бөгөөд мэргэжлийн лаборатори, тоног төхөөрөмж болон коронавирусээр өвчилсөн хүний хөлс, үнэр зэргийг ашигласан байна. Үнэрч нохдыг өвчтэй хүмүүстэй ойртуулахгүй бөгөөд холоос үнэрээр нь тогтоох аргыг ашиглаж байгаа аж. Үнэрч нохой нь нисэхийн аюулгүй байдлыг ханган, зорчигчийн ачаа тээшинд хориглосон зүйлс байгаа эсэхийг шалгадаг. Орчин үеийн ямар ч багаж төхөөрөмж, технологи нохойноос илүү нарийн үнэрийг ялгаж чаддаггүй байна. Зарим нохой хагас сая хүртэлх өөр үнэрийг ялгаж чаддаг юм. Эх сурвалж:...

Жирэмсэн эмэгтэй аварга загаснаас нөхрөө аварчээ

  АНУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог Флорида-Кийз дэх далайн усанд аварга загасанд хазуулсан нөхрөө жирэмсэн эмэгтэй ус руу шумбаж ороод аварчээ. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр түүний нөхөр 30 настай Эндрю Чарльз Эдди усанд шумбах гээд ус руу орсны дараа аварга загасанд хазуулсан байна. Эхнэр Маргот Дьюкс-Эдди усан дотор аварга загасны сэрвээ болон нөхрийнх нь цус урссан байхыг хараад ямар ч эргэлзээгүй үсрэн оржээ. Түүнийг нөхрөө аварч уснаас гаргасны дараа хүмүүс 911 рүү залгасан байна. Эндрю Чарльз Эддийг нисдэг тэргээр  Майами дахь гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүнийг мөрөндөө хүнд бэртэл авсан гэжээ. Аврах албаны ажилтан Райан Жонсон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "тэднийг ирэхэд Эддигийн биеийн байдал маш хүнд байсан" хэмээн ярьсан байна.  Эддигийн гэр бүлийнхэн Жоржиа мужаас Флоридад амрахаар ирээд байжээ. Хэрэг гарах үед олон хүн усанд шумбаж байв. Хожим нь гэрчүүдийн хэлснээр аварга загас 2-3 метрийн урттай харагдсан байна. Аварга загасны халдл...

Шөнийн цэнгээний 47 аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийжээ

  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд байрлах баар, караоке, пабын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 47 аж ахуйн нэгжид шөнийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиуд аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй, амны хаалтгүй зөөгч бармен нь иргэдэд үйлчилсэн зэрэг нийт 47 аж ахуй нэгжээс 75 зөрчил илрүүлсэн байна. Нийт зөрчлийн 38 буюу 80 хувийг газар дээр арилгуулж, ажлын хувцас хамгаалах хэрэгслийг ажлын байранд зөв хэрэглэж хэвшүүлэх, урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвших, амны хаалтыг зөөгч барменд зүүлгэж иргэдэд үйлчилж байх талаар зөвлөгөө өгч, зөрчлийг бүрэн арилгуулжээ. Түүнчлэн найман аж ахуйн нэгж байгууллагад 40 заалт бүхий найман албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан байна. Эх сурвалж: НМХГ, ww...

Монгол тулаанч хөл хорионоос болж тэмцээнээс хасагдлаа

  Холимог тулааны ноён оргил UFC-д тулалддаг анхны монгол тулаанч Д.Батгэрэл аравдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болох тэмцээнд оролцох хуваарьтай байсан ч өөрөөс нь хамааралгүй шалтгаанаар тулалдах боломжгүй боллоо. Цар тахлаас шалтгаалан Монгол Улс агаарын хилээ хаасан нь ийнхүү хуваариас хасагдах шалтгаан болсон байна. Хуваарь ёсоор бол Д.Батгэрэл ирэх сарын 03-нд Кайлер Филлипстэй тулалдах ёстой байжээ. Одоогоор түүний оронд хэн тулалдах, дээрх тулаан болох эсэх нь тодорхой болоогүй байна. UFC-н зарим төлөөлөгч, Кайлер Филлипсийн төлөөлөгчид тулааныг Д.Батгэрэлийг тулалдах боломжтой болтол хойшлуулах санал гаргасан ч UFC ямар нэгэн хариу өгөөгүй байна. Б.Оюунзул Эх сурвалж: www.polit.mn, www.gogo.mn

Амласныг нэхье

  МАН: Бага өртөгтэй орон сууцаар хангана Иргэд: Төр зорилтот бүлгийнхнээр тохуурхаж байна МАН ээлжит сонгуулийн амлалтаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон боловсруулснаа  энэ сарын 10-нд  legalinfo эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүрэн эхээр нь байршуулсан. Иргэдийн амьдралын гол үндэс болсон бага өртөгтэй  орон сууц, түрээсийн сууц хөтөлбөр хэрэгжүүлэх  нь энэ удаагийн Ардын намын онцлох амлалтын нэг байв. Ялангуяа Ж.Эрдэнэбатын үеэс эргэлтэд оруулсан Түрээсийн сууц хөтөлбөр Ардын намын рейтингийг ихэд өргөж ирсэн.  Иргэдийн амьдралын гол үндэс болсон бага өртөгтэй  орон сууц, түрээсийн сууц хөтөлбөр хэрэгжүүлэх  нь энэ удаагийн Ардын намын онцлох амлалтын нэг байв. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлсэн бага өртөгтэй сууц, түрээсийн орон сууц нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа. Зорилтот бүлгийнхнийг хамруулсан Түрээсийн орон сууцнууд нь  стандарт бус. Үүнээс үүдэж эрүүл мэндээрээ хохирсон гэх  өргөдөл, гомдол ХЭГ-...

Япон бүсгүйчүүд яагаад хөгширдөггүй вэ?

  Япончууд урт наслалтаараа дэлхийд нэгдүгээрт орж байна.  Зөв хооллолт Эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол Японд трэнд биш, амьдралын философи. Тэд маш тэнцвэртэй хооллодог.  Мах,  их ногоо, загас, далайн бүтээгдэхүүн, замаг, будаа иддэг. Хөнгөн, бэлтгэхэд хялбархан хоол хийдэг. Голдуу жигнэж, ууранд болгодог. Ингэж болгосон  далайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар нь сайн хадгалагддаг, ходоодонд ч хүнд ачаалал болдоггүй. Хоолоо идэхдээ бага багаар, ойр ойрхон, маш удаан, сайн зажилж иддэг. Ингэж идэхээр хоол сайн шингэдэг ба хэтрүүлж иддэггүй байна. Устөрөгчөөр баялаг ус Уух юмны дэглэм барина гэдэг Япон бүсгүйчүүдийн бас нэг лайфхак. Бүтэн өдрийн туршид тэд ногоон цай, устөрөгчөөр баялаг ус их уудаг. Япон эрдэмтдийн олон дахин хийсэн судалгаагаар устөрөгчөөр баялаг ус нь бодисын солилцоог сайжруулж, биеэс хорыг гадагшлуулан, эсийг шинэчилдэг байна. Олон алхамт арьс арчилгаа Япон бүсгүйчүүд хэцүү биш ч олон алхамт арьс арчилгааг илүүд үздэг. Э...

Та гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол ямар ХАРИУЦЛАГА хүлээх вэ

  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүнд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцдог.  Тухайлбал, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг  зодсон,  харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан,  дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол  6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ  гэж  ЭРҮҮГИЙН ХУУЛЬД  заажээ. / “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”  гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно. /  Харин Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадса...

Би дурсахуйц түүх бүтээж, үнэ цэнтэй амьдрахыг хүсдэг

Солонгон аашт буюу Т.Анандатай эрүүл хооллолт, хүнсний бүтээгдэхүүний сонголт болон жирэмсний үед хэрхэн зохистой хооллох тухай ярилцлаа. Түүнийг " Солонгон ааштын увдис " фэйсбүүк хуудсыг хөтөлдөг гэдгээр нь олон хүн мэдэх билээ.  -Таныг хоол хийх дуртай, амттай хоол хийдэг гэдгээр олон хүн мэднэ. Өөр ямар хоббитой вэ? -Би загвар зохион бүтээгч хүн шүү дээ. Долоодугаар ангийн хүүхэд байхдаа л шөнөжингөө сууж 60,70 хувцас хийн, бүтэн коллекц гаргаад, шоу ч хийж явж. Бодсон зүйлээ бүтээх гэж үргэлж л тэмцэж ирсэн юм шиг ээ. Эмээ маань ямар сайн даа “Чи энэ лүдийн хувцас хийхээ хэзээ болих вэ” гэдэг байж билээ. Наадам, цагаан сарын гоёл урладаг уран хүмүүсийн нүдээр миний хийж буй даашинз, өнгө хоршуулж буй мэт нь дэмий санагддаг байсан байх. Энэ хүүхэд материалаар тоглож байна даа гэж хардаг байсан биз ээ. Гэсэн ч миний эмээ намайг их дэмждэг байсан. Намайг наймдугаар ангийн сурагч байхад тэтгэврийн зээл авч өгөн, би “Есөн эрдэнийн хатад”...