Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд...

Монгол Улс эрдэс баялгийн орлогынхоо 1 ам.доллароос ЕРДӨӨ 1 ЦЕНТИЙГ хойч үедээ хуримтлуулдаг

 

Дэлхийн Банкнаас “Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгааг боловсруулснаа өнөөдөр танилцууллаа. Тус тайлан нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загварыг үнэлсэн гэдгээрээ онцлогтой.

Уг тайланд үндсэн гурван бүлэг асуудлыг хөндсөн. 

  • Эхний бүлэгт, Макро эдийн засгийн тогтворгүй байдлын шинж чанар, суурь шалтгаан, төсөв, мөнгө, ханш, санхүүгийн салбарын бодлогоор дамжуулан тогтворгүй байдлыг хэрхэн бууруулах талаар авч үзнэ.
  • Удаах бүлэгт, Хоёрдугаар тулгуурын дагуу бүтээмжийн асуудлыг макро болон компанийн түвшинд авч үзээд бүтээмж бага байгаагийн суурь хүчин зүйлийг тодорхойлж, бодлогын зөвлөмжийг өгнө.
  • Эцсийн бүлэгт, Гуравдугаар тулгуурын дагуу Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийн хязгаарлагдмал байдал, суурь шалтгаан болон бодлогын зөвлөмжийг танилцуулна.

“Уул уурхай ба оюун ухаан” эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанаас онцлоход: “Уул уурхайн салбар нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн өнөөгийн загвар нь ирээдүйд тогтвортой өсөлт авчрах нь эргэлзээтэй бөгөөд ирээдүйн өсөлтийн зогсонги байдалд ч хүргэх эрсдэлтэй” хэмээн бичжээ.

Түүнчлэн Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөнджээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг зөвлөсөн байна.

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС УЛАМ ХАРААТ БОЛЖ, ҮНИЙН САВЛАГААНД УЛАМ ӨРТӨМХИЙ БОЛЖ БАЙНА

Дэлхийн Банкинд Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Монгол Улс хүн болон институц гэх мэт өгөгдсөн суурь баялгаа дутуу ашиглаж байгаагаас үйлдвэрлэл болон экспортыг төрөлжүүлж чадахгүй байна. Улмаар дэлхийн түүхий эдийн зах зээлээс улам хараат болж, үнийн савлагаанд улам өртөмхий болж байна. Энэ мухардмал байдлаас гарахын тулд уул уурхайд хөрөнгө оруулдаг шигээ оюун ухаан буюу хүн болон институцээ хөгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулах хэрэгтэй гэв.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ УУЛ УУРХАЙ ТОДОРХОЙЛЖ БАЙНА. ХАРИН МАРГААШИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХҮНИЙ БОЛОН ИНСТИТУЦИЙН ХӨГЖИЛ ТОДОРХОЙЛНО

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, Энэ удаагийн тайланг “Уул уурхай ба оюун ухаан” нэртэй гарч байна. Монгол Улсын хөгжлийн загварын ихэнх нь уул уурхайд түшиглэж байна. Эдийн засгийн хөгжлийг нь дэмжиж байгаа зүйл нь уул уурхай ба үүнтэй холбоотой орлого байна. Энэ нь дунд болон урт хугацаандаа тогтвортой, өгөөжтэй, зөв өсөлтийн загвар биш юм. Нөгөөтээгүүр уул уурхайд түшиглэн хөгжиж байгаа улс орнууд ямар эдийн засгийн хөшүүргийг ашиглаж амжилттай байгаа вэ гэдгийг авч үзнэ. Энэ нь оюун ухаан буюу хүний хөгжил, институцийн чанар юм. Эдгээрт илүү их анхаарч, маш сайн хөрөнгө оруулалт хийвэл зөв хөгжил рүү шат ахих юм. Одоогоор Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг уул уурхай тодорхойлж байна. Харин маргаашийн эдийн засгийн хөгжлийг хүний болон институцийн хөгжил тодорхойлно. Тиймээс хүний хөгжлийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт хийж анхаарах нь зүйтэй.

Түүнээс уг тайланд хөдөлмөрийн зах зээл ба боловсролын асуудлыг хэрхэн хөндсөн талаар асуухад тэрээр, Сүүлийн жилүүдэд Монголд нийгмийн салбар руу чиглэсэн мэргэжлээр төгсөж буй оюутны тоо их байна. Энэ нь боловсролын систем, сургалтын хөтөлбөр нь зах зээлийн эрэлттэй нийлэхгүй байгааг харуулж байна. Тухайлбал, шинжлэх ухаан, инженерчлэл буюу эдийн засгийг төрөлжүүлэхэд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэхэд илүү их анхаарах хэрэгтэй. Үүнд засгийн газар, хувийн байгууллага, сургууль гэх мэт олон талын оролцоо чухал.

Уг тайлангаас үндэслэн Монгол Улсад хамгийн яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй талаар Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нганугаас тодрууллаа. Тэрээр, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварт анхаарал хандуулах ёстой гурван зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Макро эдийн засгийн тогтворгүй байдал юм. Зарим орнууд тодорхой хугацааны дараа тохиолддог бол Монгол Улсад богино хугацаанд олон давтамжтай тохиолдож байна. Хоёрдугаарт, Эдийн засгийн зөв өсөлтийг хүмүүсийн бүтээмжээс харж болно. Гэтэл Монгол Улсын сүүлийн арван жилийн хугацаанаас харахад хүмүүсийн бүтээмж маш их удаашралтай байна. Үүнд анхаарал хандуулах шаардлагатай. Гуравдугаарт, Уул уурхайгаас илүүтэй хүний хөгжил, институцийн хөгжилд гол анхаарлаа тавих хэрэгтэй. Уул уурхайтай эн тэнцэхүйц буюу түүнээс илүү ач холбогдол өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна.

ТУС ТАЙЛАНД ӨНӨӨГИЙН МАНАЙ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТОГТОЛЦООНЫ СУЛ ТАЛЫГ Ч МӨН ОНОВЧТОЙ ОЛЖ ХАРСАН БАЙНА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэлхийн банкны судалгаа үнэхээр цаг үеэ олсон байна. Монгол Улс хөгжлөө зөв чиглүүлэхийн тулд уул уурхайд бус оюун ухаанд түшиглэх шаардлагатай гэсэн үндсэн агуулгыг хөнджээ. Одоогоос арав гаруй жилийн өмнө Пунцагийн Жасрай өвөө маань  “Монгол Улсын хөгжил Оюутолгойгоос хамаарах биш Монгол толгойгоос хамаарна” гэж хэлж байсан нь санаанд минь тод буулаа. Тус тайланд өнөөгийн манай нийгмийн халамжийн тогтолцооны сул талыг ч мөн оновчтой олж харсан байна гэлээ.

Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд дараах бодлогын зөвлөмжийг тус тайланд тусгажээ. Үүнд:

  • Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх. Үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх.
  • Өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах. Бүтээмж өндөртэй аж ахуй нэгж, компаниуд өсөн дэвжих хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлэхийн тулд таатай орчинг бүрдүүлэх, дорвитой реформуудыг авч хэрэгжүүлэх.
  • Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаас илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэхэд анхаарах. Тухайлбал, залуу мэргэшсэн, чадварлаг ажиллах хүчин /ялангуяа эмэгтэй ажиллах хүчин/-ээ бүрэн дүүрэн ашиглах нь энэ чиглэлээрх эхний алхмын нэг юм.
  • Эдийн засагт улс төрийн нөлөөг багасгах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, хяналт зохицуулалтын реформуудыг хурдасгах. Үүнд Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, авлигатай тэмцэх асуудлууд хамаарна.
  • Эх  сурвалж: www.gogo.mn

Comments

Popular posts from this blog

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр...

ЗУРХАЙ: Хумхууд сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй

  Наймдугаар сарын 29-ний өрнийн зурхайг хүргэж байна. Энэ өдөр хумхууд сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Таны төлөвлөгөөг өөрчлөх эсвэл танд ихээр нөлөөлж болохуйц тийм хүн таны амьдралд гэнэтийн байдлаар учрах болно. Дэлгэрэнгүйг болон бусад ордын зурхайг  энд ээс үзээрэй. Эх сурвалж: www.gogo.mn

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn