Тээвэр Хөгжлийн Банк нь харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжих, Олон Улсын төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх зорилгоор ОХУ-ын Альфабанктай Монголын банк, санхүүгийн салбараас анхлан корреспондент дансны харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Альфабанк нь 1990 онд байгуулагдсан ба банкны активын хэмжээ, өөрийн хөрөнгө, зээлийн багц болон нийт харилцагчдынхаа тоо, хэмжээгээр хувийн хэвшлийн банкуудаас улсдаа №1-т жагсдаг, ОХУ-ын хэмжээнд ТОП-5 банкны нэг бөгөөд Олон Улсын хориг арга хэмжээнд бүртгэгдээгүй нэр хүнд бүхий банк юм.
Альфабанк нь ОХУ-аас гадна Англи, Нидерланд гэх мэт томоохон орнуудад нийт 800 гаран салбар, нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. ТрансБанк нь Альфабанктай ам.доллар, евро, рубль, фунт стерлингийн дансны харилцаа үүсгээд байгаа нь харилцагчдынхаа гадаад төлбөр тооцооны цар хүрээг тэлээд зогсохгүй банкны гадаад хамтын ажиллагааг эрчимтэй тэлж буйн нэг илрэл юм.
Дашрамд дурдахад 2020 оны 3 дугаар сараас эхлэн ТрансБанк нь ХБНГУ-ын COMMERZBANK AG-тай корреспондент дансны харилцаа тогтоон, хамтран ажиллаж байна.
ТрансБанк нь USD, EUR, RUB, CNY, JPY, GBP зэрэг түгээмэл ашиглагддаг 6 валютуудаар гадаад шилжүүлгийн үйлчилгээг үзүүлдэг ба энэ оныг дуустал корреспондент банкуудын сүлжээгээр дамжуулан шилжүүлэх боломжтой бүх төрлийн гадаад шилжүүлгийн БАНКНЫ ХУРААМЖ болон ДАМЖУУЛАГЧ БАНКНЫ ШИМТГЭЛ-ээс 100% чөлөөлөх аяныг үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж:www.ikon.mn
Comments
Post a Comment