Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

Ганцхан хүн ганц үйлдлээрээ өөрчлөлт авчирсан

 

“Лантуун дохио” ТББ-ын гишүүн О.Мишээлийн “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” хөдөлгөөний талаарх уулзалтын үеэр тавьсан илтгэлийг хүргэж байна.

“Лантуун дохио” ТББ-ын гишүүн О.Мишээл:

“Би долоо дахь жилдээ “Лантуун дохио” ТББ-д ажиллаж байна. Надаас, Ганжавхлангаас, энэ постер бариад зогсож байгаа залуучуудаас хүмүүс нэг утгатай асуулт асуудаг. Тэр нь: “Чи яах гэж ийм ажил хийж байгаа юм бэ? Чи наад цалингүй ажлаа хийгээд яах гэж байгаа юм? Та нар юу өөрчилж чадах юм?” гэдэг.  Тэр асуултанд “Би өөрийнхөө төлөө, хүүхдийнхээ төлөө хийж байгаа юм” гэж хариулдаг.

Өнөөдөр миний хүүхдэд ямар нэг асуудал тулгараагүй учраас надад хамаагүй гэж орхиж болохгүй. Энэ хүнд нөхцөлд байгаа, хүчирхийлэлд өртөж байгаа тэр хүүхдүүд  20 жилийн дараа таны хүүхэдтэй хамт амьдарч, нэг өрөөнд хамт суугаад ажиллаж магадгүй. Тийм учраас би амиа бодож өөрийнхөө хүүхдийн төлөө үүнийг хийж байгаа юм. Бидний зүгээр л нийгмийн сүлжээний араас уурлаж, бухимдаж байгаа нь өөрчлөлтийн төлөө гар бие оролцож байгаа зүйл биш. Өөрсдийн биеэр хичээл зүтгэл гаргаж байж энэ өөрчлөлт маш удаан хугацаанд маш багаар гарна. 

Гурван жилийн өмнө 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд “Нүдээ нээ” хөдөлгөөнийг зарлаж эхлүүлж байлаа. Энэ хөдөлгөөнд маш олон хүн оролцсон. Зүгээр нэг ТББ-ын залуучууд, энгийн иргэд ямар өөрчлөлт гаргаж чаддаг вэ гэдгийг харуулж чадсан. 

Зөвхөн энэ хөдөлгөөнөөр  15 мянган хүний гарын үсэгтэй шаардлагаар гурван сайдын гарын үсэгтэй тушаалыг өөрчилж чадсан. Өмнө нь 18 нас хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртөөд Шүүхийн шинжилгээний төвд очоод шинжилгээ өгөх гэхээр мөнгө нэхдэг байсан. Тэр хүүхэд мөнгөгүй ирвэл шинжилгээг нь авахгүй гээд явуулдаг байсан. Ийм тогтолцоо ажиллаад байна. Зөвхөн нэг жишээ нь энэ. Ийм тогтолцоотой байхад Золбоот гэдэг залуу Фэйсбүүктээ бичээд, нэг шөнийн дотор 3000 хүнд хүрч, 1500 гаруй удаа шэйрлэгдсэний дараа “Нүдээ нээ” аян эхлэх болсон шалтгаан болсон.

Энэ залуу аавыгаа Шүүх шинжилгээнд үзүүлэх гээд очсон байхад жаахан хүүхэд ирчихсэн, сандал дээр хэвтэж байсан. Цаана нь юу болоод байгааг сонсоход хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн. Хамт дагуулж ирсэн согтуу хүн нь надад мөнгө байхгүй шд” гэхэд “Тэгвэл уучлаарай, шинжилгээ авч чадахгүй” гэсэн юм билээ. Иргэнтэйгээ, ирээдүй болсон хүүхэдтэйгээ ингэж харьцаж байна. 

Тэгээд тэр залуу “Миний хүүхэд биш, миний дүү биш” гээд нүдээ аниад өнгөрч болох байсан боловч өмнөөс нь мөнгийг нь төлөөд, тэр хүүхдийг шинжилгээнд оруулчхаад бухимдаад, тэр бодол нь арилахгүй Фэйсбүүктээ бичсэн нь “Нүдээ нээ” хөдөлгөөний эхлэл болсон. Энэ бол ганцхан хүний ганцхан үйлдэл. Бидний өдөр тутамдаа л хийдэг үйлдэл. Энийг л бид оролцоо гээд байгаа юм. Энэ нь маш том өөрчлөлт авчирсан. 

Одоо ч бид тасралтгүй дуугарсаар, орилсоор, хашгирсаар баймаар байна. Энэ удаад бид нэрийг нь өөрчлөөд “Хүн бай” хөдөлгөөн эхлүүллээ. 

“Хүн бай” гэдэг нь маш олон утгатай. Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байя. Хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй хүн байя, надад хамаагүй гэж нүдээ аньж өнгөрдөггүй хүн байя. Хүүхдэд ээлтэй хүн байя. Зөвхөн миний асуудал гэж дотогшоо өөрийнхөө хувийг боддоггүй хүн байя. 

Бид хамтдаа энэ нийгмийг бүрдүүлж байгаа учраас энэ танхимын буланд зогсож байгаа хүний асуудал хүртэл надад ч хамаатай гэсэн үг. Өнөөдөр эсвэл нэг жилийн дараа биш байж болно. Ямар нэгэн хугацаанд хоорондоо огтолцоно. 

Энэ оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтсэн. Гэр бүл салалтаас 5000-6000 хүүхэд өнчирч, эдгээрээс 500 орчим нь бэлгийн хүчирхийллийн зонхилох хохирогч болж байна. Дахиад бидний л асуудал. Тийм учраас бүгдээрээ дор бүрнээ маргааш мартдаггүй, нөгөөдөр мартдаггүй, хариуцлагатай хүн байя. Бидэнд бүгдэд нь ах дүү, найз нөхөд, хамаатнууд, хамт олон байгаа. Бүгдэд нь энэ асуудлыг ойлгуулъя. 

Миний асуудал танд хамаатай, таны асуудал надад ч хамаатай. Тийм учраас бүгдээрээ хүн байя” гэлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

Comments

Popular posts from this blog

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

  Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ  "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв. ААН-үүдийг гааль, татвараас чөлөөлсө

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу ха