Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

“Хурд” группын барилгын тусгай зөвшөөрлийг цуцална

 

НИЙТЭЛСЭН
46 МИНУТЫН ӨМНӨ



Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академийн хойд талын их жанжин Д.Сүхбаатарын хөшөө бүхий ногоон байгууламжийг сүйтгэн барилга барьж байгаа юм. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Хот төлөвлөлт хөгжлийн газар, Мэргэжлийн хяналт, АТГ гэсэн холбогдох бүхий л байгууллагуудад удаа дараа хандаж иржээ.

Энэ хооронд барилгын ажил эхэлж суурийн цутгалтаа хийж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж байгаа учраас “Академи” хотхоны оршин суугчид өчигдөр Хотын даргад хаягласан уриа лоозон барьж Хангарьд ордны үүдэнд жагслаа. Тэд энэ үеэр НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулсан юм. Шаардлагатай бүх газарт 14 хоногийн өмнө СӨХ болон иргэдийн хувиар албан бичгээ өгсөн талаараа иргэдийн төлөөлөл ярихдаа “Барилга барьж буй газарт “Оргил” рашаан сувиллын эх ундарга байрладаг нийгмийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газар байдаг. Мөн 1943 онд хийсэн Д.Сүхбаатарын нэрэмжит “Эрдэмд шамдахуй” хөшөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны 197 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хамгаалалтад авсан.

Хот, тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэмд зааснаар туслах гудамж замын ирмэгээс орон сууцны эдэлбэр газрын улаан шугам хүртэл 70 метрийн зайтай байхаар заасан. Гэтэл барилгыг автозамын голд барих гэж буй нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэж байна. Бид энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад хандахад барилгын ажлыг зогсоож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн гэсэн хариу ирсэн.

Хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард тусгай зөвшөөрлийг цуцална гэдгээ хэлсэн. Гэтэл сонгуулийн дараа барьж эхэлсэн. Түүнийг тодруулж өгнө үү. Хуулийн хэлтсийнхэнтэй уулзахад есдүгээр сарын 15-нд дуусгавар болсон барилгын зөвшөөрлийг сунгахгүй, газрын маргаанаас болоод ажлаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн” гэж тайлбарлалаа. Харин НЗДТГ-ын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай “Энэ барилга угаасаа цуцлагдах ёстой. Гэхдээ би эрх бүхий албан тушаалтан биш учраас Засаг даргын захирамжаар шийдэгдэнэ. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүн, хот байгуулалт хариуцсан орлогчийн хувьд энэ асуудалд эсрэг байр суурь дээр хатуу зогсоно. Сүхбаатарын хөшөөний араар хашаа татаж ногоон байгууламжийг сүйтгэж байгааг газар дээр нь очиж үзсэн. Ер нь тусгай зөвшөөрөл заавал цуцлагдана. Үүн дээр иргэд тайван байж болно.

Газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргатай уулзаж асуудлыг ярина. Алга дарам нийтийн эзэмшлийн талбайг хашаад авчихдаг байж болохгүй. Үнэхээр норм стандарт зөрчсөн бол барилга барьж болохгүй. Засаг дарга захирамжаа цуцлахгүй бол шүүхэд хандах эрхтэй” гэсэн юм.

“Академи” хотхоны иргэдийн хувьд Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан барилгын зөвшөөрлийг цуцлахгүй бол Ерөнхий сайд, шүүхэд хандана. Бүр болохгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: www.livetv.mn

Comments

Popular posts from this blog

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

  Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ  "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв. ААН-үүдийг гааль, татвараас чөлөөлсө

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу ха