Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

​ ЦЕГ: О.Осоржамаа, Б.Сүндэръя нарт халдсан этгээдүүдийг шалгаж байна


Гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр гэмт хэрэг үйлдэгддэг болсон талаар цахимд мэдээлсээр байна. Тодруулбал Фэйсбүүкийн "од" О.Осоржамаа өчигдөр  дахин үл таних хүнд зодуулжээ. Түүнийг гудамжаар явж байхад нь  чулуу шидэж, гэмтээсэн байна. 

Энэ талаар ЦЕГ-аас “Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу ЧД-ийн ЦГ-аас шалгалтын ажиллагаа явуулахад 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед ЧД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна” хэмээн мэдээллээ.

Өчигдөр мөн балетчин Б.Сүндэрьяа буюу Сүнээг балетын сургууль дээрээ хичээл зааж байх үед нь нэгэн эрэгтэй биед нь халдаж буй бичлэг сошиал орчинд тархсан. Тэрбээр энэ талаар “ Ажлынхаа байран дээр аймшигтайгаар зодууллаа. Ухаан ороод хартал өмнө нь манай ажил дээр хутгатай ирсэн залуу мөн байлаа.

Намайг дарамтлаад байна сүрдүүлээд байна гэж өчнөөн удаа өргөдөл гомдол өгсөн.#Прокурорын байгууллагаас дандаа хаана! Шүүхийн шатруугаа хэзээ ч явдаггүй. Өчнөөн удаа дахин дахин гомдол өгч хавтаст хэргээ дахиад нээнэ. Дахиад прокурор нь хаана. Үхчээд ир эсвэл алуулчаад ир гэж байгаа бололтой” гэх тайлбарыг хийж байв.  Тэгвэл Б.Сүндэрьяагийн биед халдсан этгээдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ  талаар ЦЕГ-аас “Иргэн Сүнээд халдсан “З” гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: www.tovch.mn

Comments

Popular posts from this blog

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

  Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ  "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв. ААН-үүдийг гааль, татвараас чөлөөлсө

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу ха