Техник технологи асар хурдтай хөгжиж, орчин үеийн хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв тэр хэрээр хувьсаж, амьдралын хэв маяг ч түүнийгээ дагаад өөрчлөгдөж байна. Эдгээр бүхий л хүчин зүйл нь аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг шинэчлэл рүү хөтөлж байдаг билээ.
Хэрэглэгчдийнхээ энэ л хэрэгцээ шаардлагыг үндэслэн Та бидний мэдэх Монголын анхны, албан ёсны цахим мөнгөний тусгай зөвшөөрөлтэй Candy нь брэндийн өнгө төрх, нэршил, апликейшны бүтэц, зээлийн үйлчилгээний загварчлал зэрэгтээ бүрэн шинэчлэл хийж, MonPay боллоо.
Та бид дэлхийн улс орноор аялж, ажиллаж байхдаа тухайн улсынх нь үндэсний төлбөрийн системтэй танилцаж, магадгүй зарим тохиолдолд ашиглах шаардлага гарч байсан болов уу. Тэгвэл одоо Монгол Улс даяар ашиглах үндэсний төлбөрийн шийдэл MonPay-тэй болсноор, хурдан, хялбар, аюулгүй санхүүгийн найдвартай үйлчилгээг авах боломж бүрдлээ.
MonPay – Mongolian Payment Solution…
Цаг алдалгүй цахимаар шийдэж, хэрэглээгээ хялбарчлах бүхий л боломжийг олгодог MonPay нь AI буюу хиймэл оюун ухаан, Open API буюу нээлттэй кодинг систем, Монголбанкны ACH буюу Автомат Клийринг Хаус системд холбогдсон анхны финтек апликейшн гэхчлэн технологи талаасаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэлүүдийг агуулсан юм.
Технологийн эдгээр шинэчлэл хэрэглэгчдэд хүрэхдээ ямар давуу талыг бий болгох вэ?
Монголбанкны ACH систем – MonPay нь анхлан энэхүү системд холбогдсон финтек бөгөөд бөгөөд хэрэглэгч та MonPay данснаасаа дурын банкны данс руу эсвэл дурын банкны данснаас MonPay данс руугаа шилжүүлэг шууд хийх боломжтой. Банк хоорондын гүйлгээ нь Монголбанкаар давхар баталгааждаг, найдвартай шилжүүлэг юм. Та МоnPay апликейшнаас эсхүл өөрийн ашигладаг банкны апликейшн алинаас нь ч банк хоорондын гүйлгээг хийж болно.
AI буюу хиймэл оюун ухаан – Энэхүү технологи нь MonPay Зээлийн үйлчилгээнд нэвтэрсэн бөгөөд хэрэглэгчдийн үүрэн холбооны үйлчилгээний хэрэглээ зэрэг 20 гаруй үзүүлэлтэд тулгуурлан хиймэл оюун ухаан, machine learning ажиллаж, хэрэглэгчдийн зээлжих зэрэглэлийг өдөр бүр шинээр тогтоох юм. Мөн хэрэглэгчдийн хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангах Мэдээллийн аюулгүй байдлын стандартад нийцсэн технологи юм. Энэ дашрамд MonPay Зээлийн хүүг 0,5 пунктээр бууруулсан таатай мэдээг дуулгая.
MonPay Market* – Хувиараа бараа бүтээгдэхүүн борлуулдаг хэрэглэгчдэдээ зориулан илүү хүртээмжтэй сувгаар, түрээсийн зардлаа хэмнэж, зай талбайд захирагдалгүй өөрийн онлайн дэлгүүрээ нээх боломжийг MonPay Market цоо шинэ цэс олгох болно.
OPEN API – Апликейшн, веб хөгжүүлэгчдэд зориулсан нээлттэй кодинг систем нь MonPay апликейшнтай интеграц хийхэд илүү хялбар байх бөгөөд худалдаа үйлчилгээний төрөлд зохицуулан ялгаатай байдлаар хөгжүүлэлт хийх боломжтой. Мөн энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа хүмүүст дадлага туршлага олж авах маш том боломж юм.
МИНИ АПП – Уг цэсэнд хоол хүнс, хувцас, ном, кино жүжиг үзвэрийн тасалбар, галт тэрэгний тасалбар захиалга, олон улсын тоглоом цэнэглэлт гээд хүн бүрийн амьдралын хэв маяг, өдөр тутмын хэрэглээ багтсан. Тухайлбал, Та Мини Апп доторх Интерном онлайн дэлгүүрээс дуртай номоо худалдаж аваад, гэртээ шууд хүргүүлэх боломжтой.
QR –Хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний газрууд гээд хаана ч Та MonPay апликейшнаар QR кодыг уншуулж, үйлчилгээний төлбөр төлөх боломжтой.
Урамшуулал – Өдөр бүрийн хэрэглээгээ хялбарчилж, үндэсний төлбөрийн шийдлээр өөртөө бас бусдад асар өргөн боломжийг атгуулж чаддаг MonPay хэрэглэгчдэд зориулсан цаг үеийн урамшууллууд хэзээ ч дуусахгүй. Тухайлбал, яг одоо MonPay-ээр хийсэн худалдан авалтын үнийн дүн нэмэгдэхийн хэрээр урамшуулал олгодог LEVEL UP урамшуулалтай байна. Хэрвээ таны худалдан авалт 50’000 төгрөг хүрэхэд 5000 төгрөгийн ваучер, 100’000 төгрөг хүрэхэд дахин 5000 төгрөгийн ваучер олгох юм. Тэрхүү ваучераар МИНИ апп цэсээс хүссэн үйлчилгээгээ авах боломжтой. Харин та Мобикомын хэрэглэгч бол худалдан авалт 20’000 хүрэхэд 6GB дата эрх олгоно. Энэ мэтчилэн MonPay-ээс танд зориулах гэнэтийн бэлэг, урамшууллууд үргэлжилсээр байх болно.
Данс цэнэглэлт – ЦЭНЭГЛЭХ цэсээр MonPay дансаа банкны данснаасаа шууд цэнэглэх боломжтой.
Боломж бүгдийг нэг дор цогцлоосон MonPay үйлчилгээг Монгол орны хаанаас ч, аль ч операторын дугаартай хүн ашиглаж чадна. Та апликейшнаа татаад л, өөрийн гар утасны дугаараар бүртгүүлж, MonPay дансаа нээн хурдан, хялбар, аюулгүй санхүүгийн найдвартай үйлчилгээг аваарай.
Үндэсний төлбөрийн шийдэл MonPay…
Comments
Post a Comment