Skip to main content

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталсан 8 баримт

  Эх сурвалж:   trendy.mn Эрдэмтэн мэргэд олон жилийн турш явуулсан судалгааны эцэст эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэдгийг баталжээ. Шинжлэх ухаан алдана гэж байхгүй. Эмэгтэйчүүд урт насладаг Шинэ Англи дахь Урт наслалтыг судлах хүрээлэнгээс ингэж батласан. Хүн төрөлхтний түүхэнд 100 нас хүрсэн хүмүүсийн 85 хувь нь эмэгтэй гэнэ. Эмэгтэйчүүд мөнгийг ухаалаг зарцуулдаг Английн Ледбери хотын судалгааны төв, Барклай сангийн судалгаагаар эмэгтэй хөрөнгө оруулагчид илүү найдвартай гэдэг нь батлагдсан байна. Эрчүүдийн биенд тестостерон илүү байдаг тул тэд эрсдэл гаргадаг, найдваргүй хувьцаа худалдан авах зэрэг алдаа гаргадаг байна. Эмэгтэй жолооч илүү сайн Энэ бол эрчүүдэд хүн д цохилт болох үр дүн. Нью-Йорк хотын Цагдаагийн газрын статистик тоо баримтыг үзэхэд явган зорчигчийн амь насыг хохироосон жолоочдын 80 хувь нь эрэгтэй байжээ. Сайн удирдагчид эмэгтэй байдаг Эмэгтэй даргатай компани илүү тогтвортой ажилладгийг Германы “Эдийн засаг” сэтгүүлийн шинжээчид тогтоожээ. Эмэгтэйчүүд шилдэг програ

Дэлхийн ТED-д шалгарсан анхны монгол хүн Б.ХУЛАН

 

Шинжлэх ухаан, боловсрол, технологи, бизнесийн салбаруудын шилдэг инноваци, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг сэдэгч, бүтээгчдийн богино илтгэлийг дэлхий даяар сая сая хүмүүст түгээдэг TED арга хэмжээ нь 1990 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол улсаас анх удаа Батхуягийн Хулан илтгэл тавихаар шалгарчээ.

Албан ёсны TED платформ болон үндсэн тайзнаа илтгэл тавих шалгаруулалт нь дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй 600 мянга гаруй төсөл, хөтөлбөр удирдагч, манлайлагч нарын дунд хагас жилийн турш, олон шат шалгуураар үргэлжилсэн бөгөөд шилдэг 12 хүн өөрсдийн дуу хоолой, уриалгаа дэлхий даяар түгээх боломжтой болсон байна. Б.Хулан нь энэхүү шилдэг 12 хүний нэгээр шалгарснаар дэлхийн TED-д илтгэл тавьж буй анхны Монгол хүн болж байгаа юм. 

Тэрээр мэдээлэл харилцааны стратегич, зөвлөхөөр ажилладаг бөгөөд өнгөрсөн 8 жилийн хугацаанд олон улсын болон дотоодын томоохон төсөл, бизнесүүдийн брэндинг, маркетингийн бодлого, төлөвлөлтийг удирдан ажилласан залуу боловсон хүчин юм. Сүүлийн жилүүдэд Б.Хулан нь Малайз, Филиппин, Индонез зэрэг орнуудын үндэсний хэмжээний төслийн удирдлагын чуулга хурлуудад Монгол улсаас анх удаа уригдан төслийн мэдээлэл харилцааны тогтвортой бодлого, нөлөөллийн хүрээнд илтгэлүүдийг тавьжээ.

Энэ удаагийн TED арга хэмжээ нь АНУ-ын Сиатл хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан хэдий ч Ковид-19-ийн нөхцөлөөс шалтгаалан онлайнаар зохион байгуулагдаж буй юм. 12 илтгэгч тус бүр өөрсдийн богино илтгэлийг урьдчилан зайнаас бичиж, хоёр өдрийн турш зохион байгуулагдах TED@PMI: Action + Impact арга хэмжээний үеэр шууд хэлэлцүүлгийн хамт цацах юм. Б.Хулангийн илтгэлийн сэдэв нь "Enduring takeaways from the nomadic life of Mongolians" буюу "Нүүдэлчин ахуйгаас тээж эзэмшсэн эрдэм ухаан" юм. Мөн түүний богино илтгэлийн зураг авалтыг Монгол ТВ-ын баг болон TED-ийн төв оффисын техникийн баг бүхий нийт 20 орчим хүн 4 улсаас холбогдон зайнаас гүйцэтгэжээ.

Шилдэг 12 илтгэгчийг сонсохоор дэлхийн өнцөг булан бүрээс 25,000 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Та ЭНД даран үнэ төлбөргүй бүртгүүлээрэй. Арга хэмжээ 2020 оны 9 сарын 25-26-ны өдрүүдэд 9:00-13:00 (EST, Зүүн цагийн бүс), Монголын цагаар 21:00-01:00-ын хооронд зохион байгуулагдах юм.

Мөн Нью-Ёорк хот дахь TED төв оффисын редакц Б.Хулангийн илтгэлийг хөтөлбөрийн нийт 12 илтгэлээс онцлон 2020 оны 9 сарын 29-ны 11:00 цагт өөрсдийн албан ёсны вэбсайт www.ted.com дээр байршуулахаар сонгожээ. TED арга хэмжээнд тавигдсан нийт илтгэлүүд албан ёсны вэбсайт дээр байршихын тулд цөөнгүй шалгууруудыг илтгэл тавигдсанаас хойш давах ёстой байдаг ба энэ процесс 8-10 долоо хоногийн турш үргэлжилдэг аж. Харин Б.Хулангийн илтгэл нь албан ёсны вэбсайт дээр шууд нийтлэгдэж байгаа нь онцлууштай үйл явдал юм.

Монгол залуус маань TED-ийн төв оффисоос эрх аван, өөрсдийн хувилбар бүхий TEDx салбар арга хэмжээг дотоодын шалгуур, зохион байгуулалтаар жил бүр зохион байгуулдгийг залуус маань андахгүй болсон. Та бүхэн дэлхийн TED-н үндсэн тайзнаа шалгарсан Б.Хулангийн илтгэлийг 2020 оны 9 сарын 26-ны Бямба гарагт 23:00 цагаас энэхүү холбоосоор  бүртгүүлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой.

Эх сурвалж: www.gogo.mn

Comments

Popular posts from this blog

Сэрэмжлүүлэг: Цахим залилан нэмэгджээ

  Сүүлийн үед КОВИД-19 цар тахал гарсантай холбогдуулан гадаад улсаас цахим худалдаан авалт хийх, мөн гадаад улс руу цахим гүйлгээ хийх нь нэмэгдэж байна. Цахим худалдан авалт нэмэгдсэнтэй холбогдуулан цахимаар хуурамч худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгө шилжүүлэх, цахимаар захиалсан бараагаа авч чадахгүй байх зэргээр залилуулах тохиолдол гарч байна. Иймд Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан авалт хийх тохиолдолд сонор сэрэмжтэй байж, зөвхөн найдвартай түнштэй харилцаж байхыг Консулын газраас иргэд аж ахуйн нэгжид анхааруулж байна Эх сурвалж: www.news.mn

Б.Бат-Эрдэнэ: Гурил, талхны өсгөсөн үнээ буулгахыг шаардлаа. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдийг шалгана

  Гурил, талхны үнэ нэмэгдээд байгаа. Энэ талаар  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ  "Төрөөс олгох ёстой хөнгөлөлт урамшуулал болон чөлөөлөх ёстой гааль, татвараас чөлөөлсөн. Үнэ нэмэгдэх болсон нөхцөлийг Олон улсын стандартад шилжиж дэлхийтэй хөл нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн, ажилчдаа халаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл болохгүй. Өнөөдөр, маргаашдаа багтаан өсгөсөн үнийг буулгахыг шаардлаа. Үйлдвэрлэгчээс үндсэн үнээр нийлүүлж байгаа ч худалдан борлуулагч нар үнэ өсгөн худалдаалж байгаа асуудлууд гарсан. Тухайн ААН-үүдэд албан шаардлага хүргүүлж, Өрсөлдөөний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн холбогдох зүйлээр арга хэмжээ авна. Үндэслэлгүй үнэ нэмсэн ААН-үүдэд Татвар, Гааль, Мэргэжлийн хяналт, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын гамшгийн үеийн улсын хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг хийнэ" гэв. ААН-үүдийг гааль, татвараас чөлөөлсө

Хөтлөгч Санжаа бичлэгнийхээ тайлбар өглөө

        Хөтлөгч Х.Санжсүрэн, жүжигчин Ц.Номин нарын бичлэг задарсан нь олон нийтийн дунд нэлээн асуудал дагуулсан. Учир нь жүжигчин Ц.Номинг эхнэртэй залуутай уулзаж байгаад баригдсан зэргээр маш их шүүмжилсэн юм.  Харин уг асуудалд хөтлөгч Х.Санжсүрэн тайлбар өглөө. Тэрбээр "Юуны өмнө та бүхнээс уучлал хүсэж байна. Үнэн зөв мэдээллийг өгөхөөр лайв хийж байна. Номин-Эрдэнэ /найз охин/ гэдэг эмэгтэйтэй би албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, гэр бүл болоогүй байсан. Сүүлийн нэг сарын хугацаанд бид хоёр салж, харилцаандаа цэг тавьсан. Энэ хугацаанд Номин-Эрдэнэ "Чи надаас салсан ч гэсэн зүгээр сална гэж байхгүй шүү" гэж хэлж байсан. Бид хоёр салсны дараа би жүжигчин Номин гэдэг охинтой холбоо тогтоосон. Би жүжигчин Ц.Номинд өөрийгөө маш олон удаа ганц бие гэдгээ хэлж байсан. Тиймээс энэ болсон үйл явдалд жүжигчин Ц.Номин гэдэг хүн буруугүй ээ гэдгийг хэлмээр байна. Нийгмийн сүлжээнд жүжигчин Ц.Номин гэдэг охиныг гэр бүл салгасан, эхнэртэй хүнтэй явалдсан гэх мэтээр буруу ха